Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д 11-р сард автомашины худалдаа 20 хувь өсөх төлөвтэй байна

Хятад улсад 11-р сард автомашины худалдаа 20 хувиар өсөх төлөвтэй байгааг Хятадын суудлын автомашины холбооноос мэдээлжээ. Өнгөрсөн 10-р сард Хятадын зах зээл дээр 2

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д 11-р сард автомашины худалдаа 20 хувь өсөх төлөвтэй байна
БНХАУ-д 11-р сард автомашины худалдаа 20 хувь өсөх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Хятад улсад 11-р сард автомашины худалдаа 20 хувиар өсөх төлөвтэй байгааг Хятадын суудлын автомашины холбооноос мэдээлжээ. Өнгөрсөн 10-р сард Хятадын зах зээл дээр 2 сая автомашин худалдаалагдсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 9,9 хувиар өссөн үзүүлэлт юм.

2023 оны эхний 10 сард худалдаалагдсан нийт автомашины тоо 17 сая давж, өнгөрсөн жилийнхээс 3 хувийн өсөлттэй гарчээ. Суудлын автомашинууд дунд зайгаар ажилладаг машины худалдаа 10-р сард 37,5 хувиар өссөн байна. Энэ нь 10-р сард худалдаалагдсан нийт машины 37 хувийг бүрдүүлж байгаа юм.

Харин цахилгаан машины эрэлт буурсан үзүүлэлттэй байгаа нь хэрэглэгчид цахилгаанаас илүү зайг нь сольж болдог хайбрид машиныг түлхүү сонирхож байгааг илтгэж байна.

Хуваалцах