Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-д 98 мянга гаруй хүн хохирол амсав

БНХАУ-ын баруун-хойд хэсэгт байрлах Шиньжян-Уйгурын автономит районд орсон усан борооны үеэр ус үерлэж, мөндөр буусны улмаас 98 мянга гаруй хүн хохирол амсав.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д 98 мянга гаруй хүн хохирол амсав
БНХАУ-д 98 мянга гаруй хүн хохирол амсав. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын баруун-хойд хэсэгт байрлах Шиньжян-Уйгурын автономит районд орсон усан борооны үеэр ус үерлэж, мөндөр буусны улмаас 98 мян гаруй хүн хохирол амсав. Энэ тухай ням гаригт Синьхуа агентлаг мэдээллээ. Мягмар гаригт эхэлсэн аадар бороо автономит районы хойд болон баруун хэсгүүдийг нөмөрсөн байна. Байгалийн гамшигт Аксу, Тачэн хотууд нэрвэгдсэн байна. Үерийн учруулсан эдийн засгийн шууд хохирол 104 сая юань /17 сая доллар/ юм. Аадар бороо мөн хятадын өмнөд болон зүүн мужуудад үргэлжлэн орсоор байна. Сүүлийн хоёр хоногт Хятад улсын дээрх районуудад цаг агаараас болж 4,68 сая хүн хохирол амсаж, 15 хүн нас баржээ.

Хуваалцах