БНХАУ-д дэлбэрэлт болж, 10 хүн амь үрэгджээ
БНХАУ-ын баруун хойд бүсийн Шэньси мужид хоёр болон гурван давхар залгаа барилгад хүчтэй дэлбэрэлт болж, 10 хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын баруун хойд бүсийн Шэньси мужид хоёр болон гурван давхар залгаа барилгад хүчтэй дэлбэрэлт болж, 10 хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Тэдний 11-ийнх нь биеийн байдал маш хүнд байгааг албаныхан мэдээлж байна. Дэлбэрэлт гарах үед байшинд хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа юм. Барилгууд хоорондоо залгаа байсан нь дэлбэрэлтийн цар хүрээг улам бүр өргөтгөж, гудамжинд байсан авто машинууд ч дэлбэрэлтэд сүйдсэн байна. Аврах албаны 70 гаруй гал сөнөөгч галыг унтрааж, иргэдийг аврах ажиллагааг шуурхай явуулсан бөгөөд шинжилгээний багийнхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар юунаас болж дэлбэрэлт болсон нь тодорхойгүй ч зарим нэг мэдээллийн сайтууд байшингийн сууринд хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис агуулж байснаас үүдэлтэй гэж бичиж байна.


















