БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.ИРГЭН ТА:-Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
- Амны хаалт тогтмол хэрэглэх;
- Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
-Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
-Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;
- Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
- Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
- Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.


















