Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д хот хоорондын тээврийн тасалбараа буцаахад төлбөр авахгүй

“КОВИД-19”өвчин халдварын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сараар нутаг буцалгүй оршин суугаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгосоор байгаа бөгөөд нэмэлт цалин урамшуулал амлаж байгаа талаар CCTV мэдээлэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д хот хоорондын тээврийн тасалбараа буцаахад төлбөр авахгүй
БНХАУ-д хот хоорондын тээврийн тасалбараа буцаахад төлбөр авахгүй. Зураг: МҮОНРТ

Цагаан сарын баяр ойртох үед Хятадын иргэдийн орон нутаг руу чиглэсэн хөл хөдөлгөөн ихэсдэг. Харин энэ жил “КОВИД-19”өвчин халдварын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сараар нутаг буцалгүй оршин суугаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгосоор байгаа бөгөөд нэмэлт цалин урамшуулал амлаж байгаа талаар CCTV мэдээлэв.

Түүнчлэн Хятадын Зам тээврийн яам хот хоорондын тээврийн тасалбараа буцаахад төлбөргүй авахгүй байхаар болжээ. Энэ нь өвчин халдварын өргөжин тэлэхээс сэргийлэхэд чиглэгдэж байгаа ч 2021 оны Цагаан сарын баяртай холбоотой хөл хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлээд байгаа аж. Эл хөл хөдөлгөөн орон нутгийг зорих урсгал болон оршин суугаа газартаа эргэн ирэх урсгал гэх хоёр үе шаттай үргэлжилдэг гэнэ.

Өнөөдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ныг хүртэл 40 хоног хөл хөдөлгөөн үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд хот хоорондын тээврийн гэсэн 1.7 тэрбум тасалбар зарагдана тооцооллыг Хятадын зам тээврийн яам гаргаж бэлтгэл ажлыг хангасан байна.

Сонирхуулахад, дээрх 40 хоногт Хятадын төмөр зам, агаарын зам, авто замаар өдөрт дунджаар 40 сая зорчигч үйлчлүүлэх аж.

Хуваалцах