Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д "Лотте" группыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөөр байна

Учир нь "Лотте" групп Өмнөдийн Засгийн газартай тохиролцож, өөрийн эзэмшлийн голфын талбайг "ТААД" системийг байршуулахад зориулж, суллахаар болсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д "Лотте" группыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөөр байна
БНХАУ-д "Лотте" группыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөөр байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын газар нутаг дээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах АНУ-ын "ТААД" системийн төхөөрөмжүүдийг байршуулах болсонтой холбоотойгоор Хятадад Өмнөд Солонгосын "Лотте" группын худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг эсэргүүцэх хөдөлгөөн газар авсаар байна. Учир нь "Лотте" групп Өмнөдийн Засгийн газартай тохиролцож, өөрийн эзэмшлийн голфын талбайг "ТААД" системийг байршуулахад зориулж, суллахаар болсон юм.

Ингэснээр Өмнөдийн Засгийн газар АНУ-д үйлдвэрлэсэн энэхүү төхөөрөмжийг энэ ондоо багтаан суурилуулах бүрэн боломжтой болж байна. Үүнийг нь Бээжин эрс эсэргүүцэж буй. Учир нь "ТААД" системийн нэг бүрэлдэхүүн болох аюулыг урьдчилан мэдээлэх Радар нь бүс нутгийн улс орнуудын цэрэг армийн мэдээллийг тандах зорилготой гэж хардаж байгаа юм. Иймд БНХАУ-ын Засгийн газар "Лотте" группт хандаж анхааруулга өгч байсан.

Гэвч тэдний анхааруулгыг үл ажран өөрийн улсын Засгийн газартай тохиролцоонд хүрсэн учир тус группын Хятад дахь үйл ажиллагаанд саад учраад байна. "Лотте" групп нь БНХАУ-д олон сүлжээ дэлгүүртэй бөгөөд тус улсын зах зээл дээр аль хэдийнэ оршин тогтнож чадсан улс дамнасан групп юм. Гэвч энэ хэрэгтэй холбоотойгоор тус группын бараа үйлчилгээг худалдан авахгүй байх уриалга болон "Лотте" группыг БНХАУ-аас гарахыг шаардсан шаардлагууд ар араасаа хөврөх болжээ.

Хуваалцах