БНХАУ-д майн 1-ний амралтаар 134 сая хүн дотооддоо жуулчилжээ
БНХАУ-д Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1 албан ёсны амралтын өдөр байдаг.
Мэдээллийн алба

БНХАУ-д Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1 албан ёсны амралтын өдөр байдаг. Энэ жил майн 1-ний өдөр даваа гарагт таарсантай холботойгоор тус улсын иргэд гурван өдөр амарсан юм. Үүнтэй холбоотойгоор дотоодынх нь аялал жуулчлал эрс өссөн байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нийг дуустал БНХАУ-ын 134 мянган иргэн дотооддоо аялж, жуулчилжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
БНХАУ-ын зүүн нутгийн Нанжин хот дахь Сун Ят Сений бунханд л гэхэд өдөрт 190 мянган жуулчин очсон байна. Дотоодын аялагч жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээвэр, төмөр зам, агаарын тээврийн ачаалал нэмэгджээ.



















