Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ой ирэх 7 хоногт тохиож байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногийн мягмар гарагт болох Хятад улсад “нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлэх тухай “Синьхуа” агентлаг уламжилж байна. Баярын хурал энэ сарын 18-ны өдөр Бээжин дэх ардын хурлын ордонд болох юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ой ирэх 7 хоногт тохиож байна
БНХАУ-д “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ой ирэх 7 хоногт тохиож байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга ШиЖиньпин ирэх долоо хоногийн мягмар гарагт болох Хятад улсад “нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлэх тухай “Синьхуа” агентлаг уламжилж байна. Баярын хурал энэ сарын 18-ны өдөр Бээжин дэх ардын хурлын ордонд болох юм байна.

Хятад улс “нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлээд 40 жил болжээ. Хятадын удирдагч 2018 оны эхээр хэлэхдээ: “Хятад улс энэ онд тохиох “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ойг улс орноо цаашид хөгжүүлэхэд үр дүнтэй ашиглах болно” гэсэн. “Өөрчлөлт шинэчлэл, ил тод байх зам бол бидний хувьд орчин үеийн Хятад улсад хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх, мөрөөдөлдөө хүрэхэд бидэнд хэрэгтэй гол зам” гэдгийг төрийн тэргүүн хэлж байлаа. Хятад улсад нээлттэй хаалганы бодлого тэртээ 1978 онд Коммунист намыг тэргүүлж байсан ДэнСяопинийсанаачлагаар эхэлж, өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ бол эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр бөгөөд хятад онцлогтой социализм байгуулах, дэлхий дахинд нээлттэй социалист чиг баримжаатай зах зээлийн нийгэм байгуулах маш том зорилго байлаа. МаоЗэдуны засаглалын үед улс оронд хэрэгжүүлсэн их үсрэлтийн бодлогын улмаас хятадын эдийн засаг гамшгийн ирмэгт тулж ирсэн, иймээс өөрчлөн шинэчлэгчид өмнөө эдийн засгийг шинэчлэхэд хангалттай хүрэлцэхүйц нэмүү өртөг бий болгох зорилт тавьсан.

Мэдээж хэрэг нээлттэй хаалганы бодлого дардан шулуун замаар хэрэгжээгүй, янз бүрийн алдаа дутагдал байсан, ДэнСяопин энэ бүгдийг алдартай “муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, гол нь хулгана барьж байвал болоо” гэсэн хэллэгээр тайлбарлаж байлаа. 1995-2009 онд хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 10 хувиар өсөж байлаа.

Хуваалцах