Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д сэтгүүлчдийг баривчилжээ

Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын Гуандон мужийн цагдаа нар сэтгүүлчдийг байгууллагын бизнесийн нэр хүндэд халдахыг завдсан хэмээн сэжиглэн баривчилжээ. Учир нь эдгээр сэтгүүлчид томоохон бизнесийн байгууллагын хууль бус данс тооцоо, гэмт үйлдлүүдийг баримтаар илчилсэн нийтлэл хэвлүүлжээ. Үзэл бодлоо чөлөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д сэтгүүлчдийг баривчилжээ
БНХАУ-д сэтгүүлчдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын Гуандон мужийн цагдаа нар сэтгүүлчдийг байгууллагын бизнесийн нэр хүндэд халдахыг завдсан хэмээн сэжиглэн баривчилжээ. Учир нь эдгээр сэтгүүлчид томоохон бизнесийн байгууллагын хууль бус данс тооцоо, гэмт үйлдлүүдийг баримтаар илчилсэн нийтлэл хэвлүүлсэн байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж, сэтгүүлчдийг барьж хорьсон явдалд эсэргүүцэл илэрхийлж тус улсын Нью Экспресс сонины өчигдрийн дугаарын эхний нүүрэнд “Тэднийг суллаач” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэжээ. Түүнчлэн нийтлэлдээ хууль хяналтын байгууллагынхнаас тэднийг буруутгах баттай нотлох баримт, хариуцлагыг шаарджээ.

Цахим ертөнцөөр эдгээр сэтгүүлчдийг дэмжигчдийн давалгаа улам бүр нэмэгдэх болсон байна. БНХАУ-ын хувьд хэвлэл мэдээллийн салбар төрийн хяналтанд байдаг учир тэдний үйлдлийг эсэргүүцэж, өөрсдийн дуу хоолойгоо ийнхүү илэрхийлж байгаа явдал нь ховор үзэгдэл хэмээн барууны хэвлэл мэдээллүүд тэмдэглэж байна.

Тус улсын хэвлэл мэдээллийнхний хувьд төр засаг, хууль хяналтын байгууллагынхны үйлдлийг эсэргүүцэж, өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлж байгаа нь ховор үзэгдэл юм.


Түлхүүр үг:Сэтгүүлч
Хуваалцах