Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д шувууны ханиад гарч, 18 мянга орчим шувууг устгалд оруулаад байна

Хятадын Хүнань мужид шувууны ханиад гарч, 18 000 орчим шувууг устгалд оруулаад байна. Энэ муж нь коронавирус тархалтын голомт гэгдэж буй Хубэй мужтай хил залгадаг юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д шувууны ханиад гарч, 18 мянга орчим шувууг устгалд оруулаад байна
БНХАУ-д шувууны ханиад гарч, 18 мянга орчим шувууг устгалд оруулаад байна. Зураг: МҮОНРТ

Энэ муж нь коронавирусийн тархалтын голомт гэгдэж буй Хубэй мужтай хил залгадаг юм. Хятадын орон нутгийн албаныхан олон мянган тахиаг устгалд оруулж эхлээд байгаа нь H5N1 шувууны ханиадны дэгдэлттэй холбоотой юм. Хятадын Хөдөө Аж Ахуйн яамнаас бямба гарагт мэдэгдэл хийж, H5N1 шувууны ханиадны улмаас 4500 тахиа үхсэн талаар анх мэдээлжээ. Хүнань мужийн Шаоян хотын шувууны фермэд анх шувууны ханиад бүртгэгджээ. Үүний дараагаар халдвараас сэргийлэх үүднээс шувуу устгалыг ажлыг өргөжүүлж, 17800 тахиаг устгалд оруулжээ.

Энэ төрлийн шувууны ханиадны вирус нь хүнд халдварладаг төдийгүй хүнд шинж тэмдгүүд илэрдэг. Өнгөрсөн жил Хятадын зүүн хойд зүгийн Ляонин мужид мөн л шувууны ханиад дэгдэж байсан юм. Мөн 2015 онд Сычуань мужид шувууны ханиад гарах үеэр нэг хүн амиа алдаж байжээ. Коронавирусийн халдвартай тэмцэл өрнүүлж байгаа Хятадын удирдлагууд шувууны ханиадны эсрэг тэмцэх ёстой болжээ.

Хуваалцах