БНХАУ-д шувууны томуугаар 177 хүн нас баржээ
БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн бүртгэгдсэн бөгөөд 2014 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тус вируст халдвараар шинээр гурван хүн өвчилж, нэг хүн нас барсныг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.
Мэдээллийн алба

Одоогийн байдлаар /2013 оны дөрөвдүгээр сараас хойш/ тус вируст халдварын нийт 458 тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан бөгөөд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Малайз улсад тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ