БНХАУ-д шувууны томуугийн халдвар авсан хүний тоо 300 хүрлээ
БНХАУ-д шувууны томуугийн халдвар авсан хүний тоо 300-д хүрээд байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээллийн алба

БНХАУ-д шувууны томуугийн халдвар авсан хүний тоо 300-д хүрээд байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Мөн "N7H9" вирусын халдвар тархсанаас хойш нэг сарын хугацаанд ийм олон хүн халдвар авсныг сэрэмжлүүлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан өчигдөр энэ талаарх сүүлийн тайлан мэдээгээ танилцуулсан юм. Энд тэмдэглэснээр Хятадын 10 хот бүс нутагт түүний дотор Цзянси, Чэжан, Шанхай, Бээжинд өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 14-ний байдлаар 3-85 насны 304 хүн шувууны томуугийн халдвар авсан нь батлагдаад байгаа юм байна.
Мөн тэдгээрээс 36 нь нас барсан байна. Халдвар авсан хүмүүсээс 114 нь шувууны фермер, захтай холбоотой байсныг тогтоожээ. Гэхдээ халдварын 149 тохиолдлыг нарийн судлаагүй байгаа юм байна. Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шувууны томуу хүнээс хүнд дамжсан гэх баталгаа нотолгоо байхгүй тул хүмүүсийн зорчих хөдөлгөөнд хязгаар тогтоох зэрэг арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ бусад улс оронд хандаж ажиглалтаа чангатгахыг уриалсан байна.


















