Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлав

гурван мянга гаруй төгсөгч болон суралцагч чин сэтгэлээсээ оролцож, тусламжийн гараа сунгасныг дуулгахад таатай байна” гэв

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлав
БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлав. Зураг: МҮОНРТ

Урд хөршид шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын хэд хэдэн салбараас тус улсад хандив тусламж хүргүүлсээр байна.

Тэгвэл өчигдөр Монголын БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо болон Ухань хотод төгсөгчдийн нэгдсэн холбооноос 22 сая төгрөгийг Хубэй мужийн Ухань хотын эмнэлэгт хандивласнаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Цай Вэньрүй тэргүүтэй Хятадын дипломат албаны хүмүүс талархал илэрхийлсэн бөгөөд БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Артур “2016 оноос хойш, Монгол Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д их, дээд сургуулиудад суралцан төгсөж, өдгөө улс эх орныхоо бүхий л салбарт ажиллаж, хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болсоор ирсэн. БНХАУ-д шинэ коронавирусний халдвар дэгдсэн гэх мэдээг бид авсан даруйдаа холбооноос ‘Мөнхийн хөрш, энхийн тусламж’ сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үүнд гурван мянга гаруй төгсөгч болон суралцагч чин сэтгэлээсээ оролцож, тусламжийн гараа сунгасныг дуулгахад таатай байна” гэв.

Хуваалцах