Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д өнгөрсөн жил 15 сая хүүхэд мэндэлжээ

Урд хөршид өнгөрсөн онд 15 сая гаруй хүүхэд мэндэлж, нийт хүн амын тоо нэг тэрбум, 395 сая, 38 мянга болсон талаар тус улсын Ардын өдрийн сонин мэдээллээ. Харин өнгөрсөн онд нас барагсдын тоо 9.93 саяд хүрчээ. БНХАУ-ын хүн амын хүйсийн тэнцвэрийг авч үзвэл, 2018 оны байдлаар тус улсад 713.5 сая эрэг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д өнгөрсөн жил 15 сая хүүхэд мэндэлжээ
БНХАУ-д өнгөрсөн жил 15 сая хүүхэд мэндэлжээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршид өнгөрсөн онд 15 сая гаруй хүүхэд мэндэлж, нийт хүн амын тоо нэг тэрбум, 395 сая, 38 мянга болсон талаар тус улсын Ардын өдрийн сонин мэдээллээ. Харин өнгөрсөн онд нас барагсдын тоо 9.93 саяд хүрчээ. БНХАУ-ын хүн амын хүйсийн тэнцвэрийг авч үзвэл, 2018 оны байдлаар тус улсад 713.5 сая эрэгтэй, 681.8 сая эмэгтэй амьдарч байгаа аж.

Тэгвэл хүн амыг насны бүлгээр нь харахад хөдөлмөр эрхлэх чадвартай буюу 16-59 насныхан 897.2 сая буюу нийт хүн амын 64.3 хувийг бүрдүүлж, харин 60-аас дээш насныхан нь 249.4 сая гэнэ. Мөн урд хөршийн хотод оршин суудаг иргэдийн тоо 831.3 сая болж, 2017 оны үзүүлэлттэй харьцуулахад 17.9 саяар нэмэгджээ.

Хуваалцах