Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д уран жолоодлогын шоу үзүүлбэр болно

Ирэх сарын 1-6-ны өдрүүдэд БНХАУ-д олон улсын уран жолоодлогын 11 дэх удаагийн шоу үзүүлбэр болох гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д уран жолоодлогын шоу үзүүлбэр болно
БНХАУ-д уран жолоодлогын шоу үзүүлбэр болно. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 1-6-ны өдрүүдэд БНХАУ-д олон улсын уран жолоодлогын 11 дэх удаагийн шоу үзүүлбэр болох гэж байна. Уг шоу үзүүлбэрт ОХУ-ын агаарын цэргийн хүчний харьяа уран жолоодлогын шилмэл багуудын нэг болох "Стрижи" оролцох юм. "Стрижи" баг өнгөрөгч баасан гарагт БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуандон мужийн Чжухай хотод газардсан байна.

"Стрижи" баг Кубинка агаарын цэргийн баазад байрладаг. Тус баг агаарын уран жолоодлогын чадварлаг үзүүлбэрээрээ Орост төдийгүй дэлхийд танигдсан гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. 11 дэх удаагийн уран жолоодлогын шоу үзүүлбэрт Оросын "Стрижи" баг 6 Миг-29 сөнөөгч онгоцтой оролцох юм.

Түүнчлэн Их Британийн Ред Эрровс баг, Пакистаны агаарын хүчний баг болон Хятадын Жей-20 үл үзэгдэгч сөнөөгч онгоц, Ю-20 хүнд тээврийн онгоцууд оролцох юм. Энэ удаагийн шоу үзүүлбэрийг үзэж сонирхохоор ойролцоогоор 700 жуулчин, нийт 42 орны 130 гаруй төрлийн нисэх онгоцууд оролцох тооцоо байна.

Энэ нь уран жолоодлогын шоу үзүүлбэрийн түүхэнд хамгийн олон оролцож, хамгийн олон төрлийн онгоцоор уралдаж байгаагаараа дээд амжилт тогтоосон жил болж байна гэж тус үзүүлбэрийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Хуваалцах