Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-д утаанаас үүдэн зарим сургууль, цэцэрлэг үүдээ барилаа

Өчигдөр оройны байдлаар БНХАУ-ын хойд нутгийн Хэбэй мужид агаарын чанарын үзүүлэлтээр тогтоодог аюулын улбар шар дохиоллыг асаагаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д утаанаас үүдэн зарим сургууль, цэцэрлэг үүдээ барилаа
БНХАУ-д утаанаас үүдэн зарим сургууль, цэцэрлэг үүдээ барилаа. Зураг: МҮОНРТ

Хятадад утааны үе эхлээд байна. Тодруулбал, тус улсын хэд хэдэн хотод өтгөн утаа үүсч, улмаар үзэгдэх орчин хязгаарлагдан, зам тээврийн нөхцөл байдал хүндэрсний зэрэгцээ зарим газруудад сургууль, цэцэрлэг үүдээ бариад байна.

Өчигдөр оройны байдлаар БНХАУ-ын хойд нутгийн Хэбэй мужид агаарын чанарын үзүүлэлтээр тогтоодог аюулын улбар шар дохиоллыг асаагаад байна. Энэ нь агаарын чанар онц ноцтой, гамшгийн түвшинд асаадаг улааны өмнөх сэрэмжлүүлгийн дохио юм.

Тус мужид өтгөн утааны улмаас үзэгдэх орчин 200 метрээр хязгаарлагдаж байна. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хааж, үд дунд утаа бага зэрэг саарах үеэр хөдөлгөөнийг эргэн нээсэн байна. Ийнхүү утааны асуудалтай нүүр тулсан Хятадын хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас нөхцөл байдал хүндэрсэн зургаан муж руу шинжилгээний 13 багийг илгээсэн байна.

Эдгээр мужид Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньси, Шандон, Хэнан муж багтаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятадын нийт 23 хотод агаарын чанар маш муу буюу сэрэмжлүүлгийн улаан дохиоллыг асаасан байна. Иймд барилгын ажлуудыг түр хугацаанд зогсоож, цэцэрлэг, бага сургуулиудын хичээлийг амрааж, утаанд нөлөөлж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Хуваалцах