Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНХАУ-д зорчиж буй иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлнэ үү

БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-д зорчиж буй иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлнэ үү
БНХАУ-д зорчиж буй иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлнэ үү. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3 жилээс дээш ял оноодог тул тус улсад зорчиж буй иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагааа нэмэгдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

Хуваалцах