БНХАУ-д Зул сарын баярыг гадны соёлын нөлөө гэж шүүмжлэв
Хятадын Шанхай, Чунцин зэрэг томоохон хотуудад Зул сарын баярын уур амьсгал орж, бэлэг дурсгал, гацуур модны худалдаа том дэлгүүрүүдийн голлох бараа болж байна.
Мэдээллийн алба

Хятадын Шанхай, Чунцин зэрэг томоохон хотуудад Зул сарын баярын уур амьсгал орж, бэлэг дурсгал, гацуур модны худалдаа том дэлгүүрүүдийн голлох бараа болж байна.
Гэвч Хятадын зарим мужид Зул сарын баярыг өргөнөөр тэмдэглэх нь гадны соёлыг сохроор дагаж байгаа хэрэг гэж үзэн, зарим томоохон үйлчилгээний төвүүд Зул сарын холбогдолтой бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглох болсон байна.
Хятадын иргэд гадны соёлыг шүтэхийн оронд дотоодын түүхэн чухал уламжлалт баяруудаа тэмдэглэхийг уриалах болжээ.
Хятадад буддын болон даогийн шашин зонхилдог, христ шүтлэгт иргэд олонх биш тул шашны уламжлал агуулсан Зул сарын баярыг үндэстэн даяар тэмдэглэдэггүй байна.
Хэдийгээр Хятадад христийн шашин зэрэг аливаа итгэл үнэмшил, шашны урсгалыг хориглоогүй ч Хятадын Коммунист Нам нь шашингүй үзэл суртлыг баримталдаг гэдэг утгаараа гадны шашны нөлөө бага байдаг улс юм.


















