Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ далайн ёроолд судалгааны лаборатори ажиллуулж эхэлжээ

Далайн ёроолд судалгаа хийх нь гүн далайн харанхуй дахь амьд организмуудын идэш тэжээлийг ойлгох, амьдрах орчныг нь танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ далайн ёроолд судалгааны лаборатори ажиллуулж эхэлжээ
БНХАУ далайн ёроолд судалгааны лаборатори ажиллуулж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Далайн гүний амьд бодисын өмнөх судалгаанд тулгардаг бэрхшээл нь судлагдахууныг далайн ёроолоос гарган газрын гадаргуу дахь судалгааны лабораторид авчран холбогдох шинжилгээ судалгаа хийхэд даралт, температур болон бусад химийн орчны гэнэтийн өөрчлөлтөөс болж тэдгээр амьтдад физиологийн өөрчлөлт ордог аж.

Энэ нь судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлдөг байжээ. Харин энэ сарын 28-нд Хятадын ШУА-ийн Далай судлалын хүрээлэнгийн судлаач нар тус улсад бүтээсэн далайн гүний судалгааны лабораторийн аппаратуудын тусламжтайгаар далайн ёроолд буюу орчинд нь амьд бодисын судалгааг амжилттай хийсэн талаар CCTV мэдээллээ. Түүнчлэн олон аппарат нэгэн зэрэг судалгаанд ашигласан нь тус судалгааны томоохон амжилт аж.

Далайн ёроолд судалгаа хийх нь гүн далайн харанхуй дахь амьд организмуудын идэш тэжээлийг ойлгох, амьдрах орчныг нь танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Хуваалцах