Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ эдийн засгийн өсөлт нь суларсанд зовохгүй байхыг хүсэв

Мөн "Их 20"-ийн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин ирээдүйд Хятадын эдийн засаг тогтвортой өсөх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ эдийн засгийн өсөлт нь суларсанд зовохгүй байхыг хүсэв
БНХАУ эдийн засгийн өсөлт нь суларсанд зовохгүй байхыг хүсэв. Зураг: МҮОНРТ

Мөн "Их 20"-ийн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин ирээдүйд Хятадын эдийн засаг тогтвортой өсөх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хятадын эдийн засаг энэ онд долоон хувиар өсөх зорилтоо хангах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийн 30 хувийг бүрдүүлж байгаа гэдгийг Хятадын дарга цохон тэмдэглэжээ.

Энэ мэдэгдлийн гол зорилго нь дараагийн таван жилд Хятадын эдийн засаг жилд дунджаар 6.5 хувьтай байхад хангалттай, үүнээс өндөр хурдтай өсгөөд байх шаардлагагүй гэдгийг Хятадын эдийн засгийн өсөлт суларсанд санаа зовниж байгаа дэлхийн эрх баригчдын болгоомжлолыг дарахад чиглэсэн гэж эдийн засаг судлаач онцолжээ.

Мөн Олон улсын валютын сан Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн зээлжих тусгай эрхийн саксанд оруулж, нөөц валют болгох нь олон улсын валютын одоогийн системийг цогц болгоход тус дэм болох юм. ОУВС энэ сарын сүүлч гэхэд юанийг нөөц валютаа болгох төлөвлөгөөг батална гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын төрийн тэргүүн илэрхийлжээ.

Хуваалцах