БНХАУ Европын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байна
Европын Холбооны улс орнууд Хятадын Хуавэй компанийн утасгүй 5G сүлжээ бий болгох төхөөрөмж ашиглахад нь саад учруулж эхэлбэл Бээжин Европын Нокиа, Эрикссон компаниудын эсрэг
Мэдээллийн алба

Европын Холбооны улс орнууд Хятадын Хуавэй компанийн утасгүй 5G сүлжээ бий болгох төхөөрөмж ашиглахад нь саад учруулж эхэлбэл Бээжин Европын Нокиа, Эрикссон компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байна. Энэ тухай УоллСтритЖоарнал эх сурвалжуудаасаа авсан мэдээлэлд үндэслэн мэдээллээ.
Тус сонины мэдээгээр Хятадын худалдааны яам тус улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хилийн чанад руу илгээхэд саад учруулж эхэлбэл Нокиа, Эрикссон компаниудын эсрэг экспортын хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Мөн тус сонины өөр нэг эх сурвалж Европын Холбоо АНУ, Их Британийн араас 5G-гийн Хятад нийлүүлэгчдийн төхөөрөмжүүдийг ашиглахыг хоригловол дээрх хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм байна.


















