БНХАУ гадаадын зарим иргэний визийн нөхцөлийг хөнгөлнө гэж мэдэгдлээ
дээд боловсролын дипломтой, Хятад улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан гадаадын зарим иргэний оршин суух эрх, визийн нөхцөлийг хөнгөлнө гэж мэдэгдэв. Ингэхдээ хүүхэд болон төрөл садныг нь ч дээрх нөхцөлд давхар хамруулах юм байна.
Мэдээллийн алба

Урд хөрш энэ сарын 17-ноос эхлэн улсынхаа хилээр орж, гарч буй гадаад иргэдийн бүртгэлийг хялбаршуулах 12 төрлийн арга хэмжээ эхлүүлсэн талаар тус улсын CCTV мэдээллээ.
Тодруулбал, Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дээд боловсролын дипломтой, Хятад улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан гадаадын зарим иргэний оршин суух эрх, визийн нөхцөлийг хөнгөлнө гэж мэдэгдэв. Ингэхдээ хүүхэд болон төрөл садныг нь ч дээрх нөхцөлд давхар хамруулах юм байна. Түүнчлэн нэр хүндтэй их дээд сургууль, шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгүүдэд гаднаас уригдан ажиллаж байгаа мэргэжилтнүүд 2-5 жилийн хугацаатай виз даруулах боломжтой ажээ.
Дашрамд дуулгахад, сүүлийн жилүүдэд БНХАУ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, техник технологи болон менежментийн мэргэжилтэн нийт 133 мянга гаруй гадаадын иргэнд оршин суух тусгай зөвшөөрөл олгоcон тухай тус улсын Гадаадын иргэн харьяатын газрын төлөөлөгч мэдээлсэн юм.


















