БНХАУ газар түрээслэх хүсэлт гаргажээ
БНХАУ гурван сая гектар газрыг Украинаас түрээслэн эзэмших хүсэлт гаргажээ.
Мэдээллийн алба

БНХАУ гурван сая гектар газрыг Украинаас түрээслэн эзэмших хүсэлт гаргажээ. Тус улс газрыг 50 жилийн хугацаатай түрээслэн эзэмших бөгөөд хөдөө аж ахуй, амьтны чиглэлээр ашиглана. Мөн Хятадын тал усжуулалтын системийг бүрэн хариуцана гэдгийг хүсэлтдээ дурджээ. Хүсэлтийн дагуу Шинжааны барилгын корпус Украины KGS Agro компанитай гэрээ байгуулж эхний ээлжинд Хятадын талд Днепропетровскт 100 мянган га газар шилжүүлэхээр болжээ.


















