Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, Грекийн удирдагчид уулзлаа

БНХАУ-ын дарга Си Зиньпин Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрасыг Бээжин хотноо хүлээн авч уулзлаа.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, Грекийн удирдагчид уулзлаа
БНХАУ, Грекийн удирдагчид уулзлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Зиньпин Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрасыг Бээжин хотноо хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтсоны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ явдлыг тохиолдуулан Си Зиньпин, Алексис Ципрас нар өнгөрсөн 10 жилд Хятад, Грекийн харилцаанд гарсан ололт амжилтын талаар санал солилцжээ. Торгоны замыг сэргээн байгуулж, Ази, Европыг холбох зорилготой Хятадын “Нэг бүслүүр, нэг зам” бодлогын хүрээнд Грекийн Пирейн боомтыг өргөжүүлэх төслийг талууд мөн хэлэлцсэн байна.

Хятадын дарга Пирейн боомтыг Газар дундын тэнгис дэх хамгийн том төвлөрсөн боомт, “Нэг бүслүүр, нэг зам” санаачилгын тулгуур цэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна Хятад, Грекийн соёлын солилцоог гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломж өргөн байгааг Си Зиньпин онцоллоо.

Алексис Ципрас Грек улсын хөгжлийн бодлогыг Хятадын “Нэг бүслүүр, нэг зам” санаачилгатай уялдуулахад бэлэн, Пирейн боомтын төслийг дэмжиж ажиллана гэдгээ хариу мэдэгдсэн байна. Грекийн Ерөнхий сайд өнгөрсөн бямба гарагаас эхлэн Хятад улсад 5 өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Тэрээр өчигдөр Тяньаньмэнийн талбайд Ардын баатруудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн бөгөөд өнөөдөр Хятадын зүүн бүсийн эдийн засгийн тулгуур бүс болох Шанхай хотод айлчилсны дараа нутаг буцна.


Хуваалцах