БНХАУ их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа нэг сараар хойшлуулав
Хятад улсын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт жил бүрийн зургаадугаар сарын 7-нд болдог байсан
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжин хотын хэмжээнд өнөөдрөөс эхлэн 254 дунд сургуулийн ахлах ангийн 49 мянган сурагчийн танхимын хичээлийг эхлүүлсэн байна. Ингэхдээ “COVID-19” өвчний халдварын онцгой цаг үед хичээллэж байгаа учир ариутгал халдваргүйжүүлэлтийг чанга мөрдүүлэх, хичээлийн танхимд суух хоорондын зай зэргийг сургуулийн захиргаа дээд зэргээр анхаарч, нарийн зохицуулж байгаа аж.
Түүнчлэн, Хятад улсын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт жил бүрийн зургаадугаар сарын 7-нд болдог байсан бол энэ удаад “COVID-19” өвчний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан нэг сараар хойшлуулан долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар болсон гэдгийг CCTV мэдээллээ.


















