БНХАУ интернетийн хурдыг өндөр түвшинд нэмэгдүүлэхэд анхаарч байна
БНХАУ интернетийн хурдаа өндөр түвшинд нэмэгдүүлэх зорилготойгоор “ Шижиан-13” нэртэй хиймэл дагуулыг ирэх 4 дүгээр сард хөөргөхөөр болсон байна.
Мэдээллийн алба

БНХАУ интернетийн хурдаа өндөр түвшинд нэмэгдүүлэх зорилготойгоор “ Шижиан-13” нэртэй хиймэл дагуулыг ирэх 4 дүгээр сард хөөргөхөөр болсон байна. Ингэснээр дэлхийн утасгүй интернетийн хурд одоо байгаагаас хэд дахин илүү нэмэгдэх аж. Тус хиймэл дагуулыг Хятадын Сансрын технологийн академийн хорооны инженер, технологийн мэргэжилтэн, судлаачид зохион бүтээсэн бөгөөд Сичаны нислэгийн бүсээс хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.
Эхний ээлжинд тус хиймэл дагуул дорнод бүсийг өндөр хурдны интернэтээр хангах юм. Цаашлаад дараа дараагийн бүс нутгуудад өндөр хурдны интернетийг нэвтрүүлэх ажил хийгдэх юм байна. Маш өндөр технологийг агуулсан хиймэл дагуул нэг секундэд 20 гегабайт интернетийн хурдыг дамжуулах чадвартай. “Шижиан-13” хиймэл дагуулыг “Чанчжэн-гурав-Би” пуужин тээвэрлэгч онгоцоор задгай сансарт хүргэх юм байна.


















