Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ ирэх онд нэвтэрхий толиныхоо онлайн хувилбарыг гаргана

БНХАУ-д одоогийн байдлаар олон нийтийн хамгийн өндөр хандалттай цахим хуудас болох Фэйсбүүк, Твиттер, Инстаграм мөн Википедиа нэвтэрхий толийг хэрэглэж болох хэдий ч зарим контетийн хувьд мөн л хаалттай байдаг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ ирэх онд нэвтэрхий толиныхоо онлайн хувилбарыг гаргана
БНХАУ ирэх онд нэвтэрхий толиныхоо онлайн хувилбарыг гаргана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д одоогийн байдлаар олон нийтийн хамгийн өндөр хандалттай цахим хуудас болох Фэйсбүүк, Твиттер, Инстаграм мөн Википедиа нэвтэрхий толийг хэрэглэж болох хэдий ч зарим контетийн хувьд мөн л хаалттай байдаг байна.

Ялангуяа хүмүүс алхам тутамдаа Википедиа нэвтэрхий толиос ямар нэг мэдээлэл авах зорилгоор байнга ашигладаг. Харин энэ боломж тус улсад хязгаарлагдмал байгаа учраас БНХАУ өөрийн нэвтэрхий толины онлайн хувилбарыг гаргахаар төлөвлөж буй юм байна.

Онлайн хувилбарыг ирэх 2018 оноос хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ төсөлд одоогоор 20 мянга гаруй хүнийг авч ажиллуулж байгаа ч цаашид энэ тоог 300 мянгад хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр нэг ажилтанд ойролцоогоор 1000 үг ногдох юм байна.

Хуваалцах