Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ Канадаас авдаг бүх төрлийн махан бүтээгдэхүүнээ зогсоожээ

Хятадын хил гаалийнхан Канадаас авдаг бүх төрлийн махан бүтээгдэхүүнээ зогсоожээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ Канадаас авдаг бүх төрлийн махан бүтээгдэхүүнээ зогсоожээ
БНХАУ Канадаас авдаг бүх төрлийн махан бүтээгдэхүүнээ зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Элчин сайдын яамнаас Канадын талд хүсэлт тавьж, махны экспортоо зогсоохыг хүссэн байна. Канадын хүнсний хяналтын газраас ч БНХАУ руу нийлүүлдэг үхэр, гахайн махны бүх төрлийн бүтээгдэхүүнд экспортын баталгаа гаргахаа больсон байна.

Хятадын Элчин сайдын яамнаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ хил гаалийн байгууллага нь “Канадаас Хятад руу экспортлодог нэг багц гахайн махнаас Рактопамин гэдэг тэжээлийн нэмэлт илрүүлсэн” гэжээ.

“Дүгнэлт гарсны дараа нэн даруй Хятадын тал гахайн махан бүтээгдэхүүний импортоо зогсоож, энэ төрлийн бүтээгдэхүүнд шалгалт хийж өгөхийг Канадын талаас хүссэн” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Канадын хэвлэлд бичсэнээр үргэлжилсэн шалгалтаар мал эмнэлгийн хуурамч гэрчилгээтэй 188 тохиолдол илэрсэн байна. Гэрчилгээг Канадын махны экспортын тогтолцооны аюулгүй байдлыг илэрхийлдэг албан ёсны гэрчилгээний сувгаар Хятадын талд илгээсэн байсныг ч Элчин сайдын яам нь дурдсан байна.

Рактопамин гэдэг энэ нэмэлтийг дийлэнх улс оронд хориглосон байдаг ч Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг 30-аад улсад энэ төрлийн нэмэлтээр тэжээсэн малын мах аюулгүй гэж үздэг байна.

Махны экспорттой холбоотой энэ асуудлыг Канадын хэвлэлд Хятадын технологийн магнат "Хуавей" компанийн Санхүү эрхэлсэн орлогч дарга Мэн Ванжоугийн хэрэгтэй холбон бичсэн байна.

Америкийн тал түүнийг Канадаас шилжүүлэн авах хүсэлт гаргасан ч Мэн Ванжоу гэрийн хорионд байгаа юм. Энэ хэргээс эхлэн Бээжин, Оттава хоёр таагүй харилцаатай байгааг "Глобал ньюс" сануулжээ.

Хуваалцах