БНХАУ хамгийн хүйтэн бүс нутагтаа хурдны галт тэрэг явуулж эхэлжээ
хурдны галт тэрэг хүйтэн цаг агаарт тэсвэртэй цахилгаан холбооны төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна цас хайлуулах хамгийн сүүлийн үеийн систем суурилуулсан аж. Тиймээс хасах 30-40 градусын хүйтэн бүс нутагт өндөр хурдаар зорчиход аюулгүй юм байна
Мэдээллийн алба

Хятадын Хар мөрөн мужийн Мү Данжян хот болон Жямүси хот хоорондоо 372 километр зайтай. Тус хоёр хотыг холбосон төмөр зам цас мөстэй, хамгийн хүйтэн газрыг туулдаг юм байна. Энэ сарын 6-ны өдрөөс Хятад улсын хамгийн хүйтэн гэгдэх энэхүү замаар хурдны галт тэрэг 250 км/цагийн хурдаар аялж эхэлсэн талаар CCTV мэдээллээ.
Хурдны галт тэрэг Мү Данжян хотоос Жамс хот хүртэл 2 цаг 10 минут аялах бөгөөд мэргэжилтнүүд хэт хүйтэн цаг агаарт зохицуулан төслийн өрөнхий зураглалаа гаргажээ. Дээрх хурдны галт тэрэг хүйтэн цаг агаарт тэсвэртэй цахилгаан холбооны төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна цас хайлуулах хамгийн сүүлийн үеийн систем суурилуулсан аж. Тиймээс хасах 30-40 градусын хүйтэн бүс нутагт өндөр хурдаар зорчиход аюулгүй юм байна.






















