Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ хамгийн олон дипломат төлөөлөгчийн газартай орон болжээ

БНХАУ дипломат төлөөлөгчийн газрынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. Олон улсын хэмжээнд Хятадын 270 гаруй элчин сайдын яам болон бусад дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ хамгийн олон дипломат төлөөлөгчийн газартай орон болжээ
БНХАУ хамгийн олон дипломат төлөөлөгчийн газартай орон болжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ дипломат төлөөлөгчийн газрынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. Олон улсын хэмжээнд Хятадын 270 гаруй элчин сайдын яам болон бусад дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Австралийн “Lowy” институтийн мэдээлснээр Хятад улс дэлхий дахинд тархсан дипломат төлөөлөгчийн газрынхаа тоогоор 2019 онд АНУ-ыг гүйцэж түрүүлээд байна. АНУ–тай харьцуулахад Хятадын дипломат төлөөлөгчийн газар гурваар илүү байгаа юм. АНУ, БНХАУ–ын дараагаар Франц, Япон болон ОХУ бичигдсэн байна.

Харин Их Британи улс 2016 оны үзүүлэлтээсээ хоёр байраар ухарч гадаад улс орнууд дахь элчин сайдын яам болон бусад дипломат харилцааны газруудынхаа тоогоор 11-т эрэмбэлэгдэж байна. Австралийн Lowy институт энэ үзүүлэлтийг гаргахдаа улс орнуудын гадаад дахь элчин сайдын яамаар зогсохгүй консулын газруудыг багтааж өгсөн байна. Ер нь Хятад улс сүүлийн жилүүдэд дэлхийн бусад улс орнуудтай дипломат харилцаагаа улам хурдацтай зузаатгаж байгаа юм. 2016 онд тус улс олон улсын хэмжээн дэх дипломат төлөөлөгчийн газраараа гуравт бичигдэж байсан бол энэ жилээс ийнхүү манлайлж байна.

2016 онд АНУ-ын гадаад орнууд дахь элчин сайдын болон консулын газрын тоо 271 байсан бол энэ жилийн байдлаар 273 болжээ. Харин Их Британийн дипломат сүлжээ улам хумигдаж, гурван жилийн өмнө 216 байсан дипломат төлөөлөгчийн газар одоо 205 болоод байна.

Хуваалцах