БНХАУ хоёр хиймэл дагуул сансарт хөөргөлөө
Урд хөрш байршил тогтоох “Бэйдү” хиймэл дагуулын үйлчилгээний систем (BDS)-ийнхээ хоёр хиймэл дагуулыг Сычуань мужийн нутаг дахь Шичань хиймэл дагуул хөөргөх төвөөс уржигдар орон нутгийн цагаар 02:07 цагт “Long March-3B” тээвэрлэгчээр амжилттай хөөргөжээ. Дээрх хиймэл дагуул дэлхийн тойрог замын дун
Мэдээллийн алба

Урд хөрш байршил тогтоох “Бэйдү” хиймэл дагуулын үйлчилгээний систем (BDS)-ийнхээ хоёр хиймэл дагуулыг Сычуань мужийн нутаг дахь Шичань хиймэл дагуул хөөргөх төвөөс өнгөрөгч даваа гарагт орон нутгийн цагаар 02:07 цагт “Long March-3B” тээвэрлэгчээр амжилттай хөөргөжээ. Ийн дээрх хиймэл дагуул дэлхийн тойрог замын дундын бүсэд гурван цаг гаруй хугацааны дараа нэвтэрсэн байна..
Сүүлд хөөргөсөн энэхүү хоёр хиймэл дагуул BDS-ийн гуравдугаар ээлжийн бусад 17 хиймэл дагуултай нийлэх бөгөөд тус системийн 42, 43 дахь “гишүүн” гэнэ.
Сонирхуулахад, Big Dipper буюу Шанага долоон одны Хятад дуудлагаар нэрлэгдсэн “Бэйдү” байршил тогтоох систем нь 2000 оноос Хятадын нутаг дэвсгэрт, 2012 оноос Ази-Номхон далайн бүсэд ажиллаж эхэлсэн.
Түүнчлэн урд хөрш BDS-3 төслийн хүрээнд дахин зургаан хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам руу илгээхээр төлөвлөжээ. Үүнээс гурав нь геосинхрон тойрог замд, хоёр нь 2019-2020 онд гео баазын тойрог замд ажиллах юм.
Ингэснээр 2020 оны сүүлээр “Бэйдү” хиймэл дагуулын үйлчилгээний систем дэлхийн хэмжээнд дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх аж.


















