БНХАУ хуучин автомашинаа экспортолно
БНХАУ-д өнгөрсөн оны байдлаар 13.8 сая хуучин автомашин дотоодын зах зээлд худалдаалагдсан бөгөөд хуучин машины цахим худалдаа, жуулчлалын үйлчилгээ хөгжиж байна.
Мэдээллийн алба

Урд хөрш өмнө нь ашиглаж байсан, хуучин тээврийн хэрэгсэл, суудлын автомашиныг экспортлох болсон талаар тус улсын CCTV мэдээллээ. Тухайлбал, эхний ээлжинд Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 10 хот, мужийн хэмжээнд хуучин машины экспортыг зөвшөөрөхөөр төлөвлөжээ. Энэ сарын 5-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зөвшөөрлийн дагуу гадагш нийлүүлэхээр төлөвлөж буй хуучин автомашинд техникийн үзлэг хийн, аюулгүй байдлын хяналтад оруулж, зөвшөөрөл олгох журам үйлчлэх юм байна.
Мөн хуучин автомашины худалдааны орчинг сайжруулах, гаалийн татвар, хураамжийг нарийвчлан тогтоох ажил хийхээр болжээ.
Сонирхуулахад, БНХАУ-д өнгөрсөн оны байдлаар 13.8 сая хуучин автомашин дотоодын зах зээлд худалдаалагдсан бөгөөд хуучин машины цахим худалдаа, жуулчлалын үйлчилгээ хөгжиж байна.


















