БНХАУ: “Ковид-19” халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Хятадын эх газарт бямба гарагт 57 хүн “Ковид-19” халдвараар өвчилсөн нь батлагдсаны 38 нь дотоодод дамжсан халдвар юм. Дээрх дотоодод дамжсан халдварын 36 нь нийслэл Бээжин хотод бүртгэгдсэн бол Ляонин мужид хоёр хүн шинэ коронавирусний халдварыг авсан нь мөн батлагджээ. Бээжингийн Фен
Мэдээллийн алба

Хятадын эх газарт бямба гарагт 57 хүн “Ковид-19” халдвараар өвчилсөн нь батлагдсаны 38 нь дотоодод дамжсан халдвар юм. Дээрх дотоодод дамжсан халдварын 36 нь нийслэл Бээжин хотод бүртгэгдсэн бол Ляонин мужид хоёр хүн шинэ коронавирусний халдварыг авсан нь мөн батлагджээ. Бээжингийн Фентай дүүрэгт голомтод халдвар гараад байна.
Халдварыг тогтоон барих үүднээс тус дүүрэгт дайны үеийнх шиг хатуу арга хэмжээг авч, хөл хорио тогтоогоод байгааг Хятадын хэвлэл дамжуулжээ. Бээжин “ковид-19”-ийн халдваргүй бүс болоод 2 сар орчмын хугацаа өнгөрөөд байсан ч ийнхүү ахин вирус бүртгэгдлээ.


















