Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ Лаост эмнэлгийн эд материалын тусламж хүргүүлжээ

дээрх тусламжаар амьсгалын аппарат, PCR оношлуур, амны хаалт, эмнэлгийн ор, нуклеин хүчлийн оношлуур зэрэг эд материал илгээжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ Лаост эмнэлгийн эд материалын тусламж хүргүүлжээ
БНХАУ Лаост эмнэлгийн эд материалын тусламж хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газар Лаос улсын цар тахлын эсрэг тэмцэлд зориулж, эмнэлгийн яаралтай тусламжийн эм хэрэглэгдэхүүнийг энэ сарын 10-нд тус улсын нийслэлд хүргэсэн талаар CCTV мэдээллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс Лаос улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд дээрх тусламжаар амьсгалын аппарат, PCR оношлуур, амны хаалт, эмнэлгийн ор, нуклеин хүчлийн оношлуур зэрэг эд материал илгээжээ.

Үүнээс гадна Хятадын 25 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 4-нд тус улсын нийслэл Вьентьянд очиж цар тахлын халдварын эсрэг ажилд дэмжлэг үзүүлж байгаа аж.

Хуваалцах