Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг дэмжив

ОХУ-ын шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегийг сайшаан дэмжиж байгаагаа Хятад улс илэрхийллээ. Өнгөрсөн онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Зиньпин нар таван удаа уулзаж ярилцахдаа

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг дэмжив
БНХАУ ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг дэмжив. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегийг сайшаан дэмжиж байгаагаа Хятад улс илэрхийллээ. Өнгөрсөн онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Зиньпин нар таван удаа уулзаж ярилцахдаа хоёр орны харилцааг ойртон нягтруулах чухал тохиролцоонд хүрсэн гэдгийг Хятадын Гадаад хэргийн яам онцолж байна.

“Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн Хятад, Орос хоёр орон стратегийн түншлэлээ батжуулж, уялдаа холбоотойгоор хамтран хөгжих хэрэгтэй. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувиар дэлхийд шударга ёс, энх тайван, тогтвортой байдлыг сахиулахад хамтран зүтгэх учиртай” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Хятад, Орос хоёр улс хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдалд түшиглэсэн олон улсын харилцааны шинэ үеийг эхлүүлэхэд хамтран зүтгэх болно гэдгийг Хятадын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн байна.

Хуваалцах