Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ орон сууцанд сургууль, цэцэрлэг ажиллуулахыг хоригложээ

Урд хөршийн нийслэл Бээжин хотын Боловсролын хороо хувийн цэцэрлэг, сургуулиудад хяналт тавьж, тэдгээрийг цэгцлэх ажлын хүрээнд дараах байршилд боловсрол, сургалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ орон сууцанд сургууль, цэцэрлэг ажиллуулахыг хоригложээ
БНХАУ орон сууцанд сургууль, цэцэрлэг ажиллуулахыг хоригложээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн нийслэл Бээжин хотын Боловсролын хороо хувийн цэцэрлэг, сургуулиудад хяналт тавьж, тэдгээрийг цэгцлэх ажлын хүрээнд дараах байршилд боловсрол, сургалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.

Тодруулбал, газрын түвшнээс доош буюу барилгын хонгил, доод хэсэгт мөн орон сууцнуудын дунд болон орон сууцны барилгад хориг тавьжээ. Түүнчлэн хувийн хэвшлийн боловсролын байгууллагыг төрөөс зөвшөөрөл авахгүйгээр байраа солих, шинээр салбар нээхийг хориглосон байна.

Үүнээс гадна Хятад, англи хэл, математик, физик, хими, биологийн багш нар заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстойн дээр нэр, хаяг, цээж зураг, багшлах эрхийн бичгийнхээ дугаар зэргийг заавал улсад бүртгүүлэх ёстой аж. Мөн цэцэрлэгийн насны хүүхдэд сургуулийн насныхны сургалтын хөтөлбөрт багтсан ямар нэг хичээл заахгүй байхыг хуульчилжээ.

Хуваалцах