Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ сарны судалгаа туршилтаа эхлүүлж байна

Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Сычуань мужид байдаг сансрын судалгааны төвөөс “Чан Э-4” нэртэй сансрын пуужин хөөргөлөө.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ сарны судалгаа туршилтаа эхлүүлж байна
БНХАУ сарны судалгаа туршилтаа эхлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Сычуань мужид байдаг сансрын судалгааны төвөөс “Чан Э-4” нэртэй сансрын пуужин хөөргөлөө. Энэхүү аппарат дэлхийн бөмбөрцгийн тойрог замаас сарны тойрог замд орж, хурдаа удаашруулан, улмаар сарыг тойрон аялж, сарны цаад талд бууж, тандалт хийсэн тоо баримтаа “Ши Чюй” нэртэй дамжуулах дагуулаар эх газарт ирүүлэх юм байна. Энэ хүрээнд хөлөг сарны гадаргуугийн болон газарзүй, геологийн бүтцийг судална.

Ер нь саран дээр үүрэг гүйцэтгэх нь сансрын судалгаа хайгуулын ажилд чухал ач холбогдолтой байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сарны тойрог замд нэгэн шинэ хөлөг гаргахыг Засгийн газартаа үүрэг болгоод байгаа тухай хэвлэлүүд сануулж байна.

Хуваалцах