Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ соёл урлагийн салбарт тодорхой хязгаарлалтууд хийж байна

БНХАУ-ын Засгийн газар улс орондоо болон Коммунист намд өгсөн үүрэг амлалтдаа тууштай байдаггүй урлаг соёлын алдартнуудыг эфирээр гаргахыг хоригло гэж телевизүүддээ үүрэг болгожээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ соёл урлагийн салбарт тодорхой хязгаарлалтууд хийж байна
БНХАУ соёл урлагийн салбарт тодорхой хязгаарлалтууд хийж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газар улс орондоо болон Коммунист намд өгсөн үүрэг амлалтдаа тууштай байдаггүй урлаг соёлын алдартнуудыг эфирээр гаргахыг хоригло гэж телевизүүддээ үүрэг болгожээ.

Бээжингийн үндэсний радио телевизийн удирдах газар өргөн нэвтрүүлгийн телевизүүддээ мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Энэ нь бүдүүлэг утга агуулгатай хөтөлбөрүүдийг эфирээр цацахгүй, эх оронч уур амьсгалыг төлөвшүүлэх зорилготой гэж тус газраас мэдэгджээ.

Алдартнуудыг телевизийн эфирээр гаргахгүй байх энэ шийдвэр Хятадын урлаг соёлын салбарт төр засгийн хууль эрхзүйд харш үйл ажиллагаа явуулсан, үйл хөдлөл илэрхийлсэн урлагийнхныг салбараас нь шахан гаргах ажиллагааны нэг хэсэг гэж олон улсын зарим хэвлэлд мэдээлжээ.

Үүнээс өмнө Хятадын эрх баригчид урлаг соёлын алдартнуудын нэр хүндийн түвшинг илэрхийлдэг жагсаалтыг гаргахаа зогсоохыг нийгмийн сүлжээний компаниудад үүрэг болгосон байна.

Саяхан тус улсын эрх баригчид алдартай эмэгтэй жүжигчнийг татвараас зайлсхийсэн үндэслэлээр урлаг соёлын салбараас бүх уран бүтээлийг нь хасах, арилгах арга хэмжээг авсан юм байна.

Хуваалцах