Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Хондурас улс Бээжинд ЭСЯ нээжээ

Хондурас улс ням гарагт Бээжин хотод элчин сайдын яамаа нээжээ. Энэ оны 3-р сард Хятад улстай дипломат харилцаа тогтоохын өмнө Төв Америкийн энэ улс Тайваниас харилцаагаа тасалсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Хондурас улс Бээжинд ЭСЯ нээжээ
БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Хондурас улс Бээжинд ЭСЯ нээжээ. Зураг: МҮОНРТ

Хондурас улс ням гарагт Бээжин хотод элчин сайдын яамаа нээжээ. Энэ оны гуравдугаар сард Хятад улстай дипломат харилцаа тогтоохын өмнө Төв Америкийн энэ улс Тайваниас харилцаагаа тасалсан юм.

ЭСЯ нээх ёслолд Хятадын Гадаад хэргийн сайд Цинь Ган, Хондурасын Гадаад яамны сайд Эдуардо Энрике Рейна нар оролцжээ. “Нэг Хятад” зарчимд суурилан дипломат харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан нь хоёр улсын хооронд харилцаанд шинэ үеийн эхлэл болж байгааг Цинь Ган сайд цохон тэмдэглэж хэлсэн байна. Мөн дээрх зарчмыг тууштай баримтлахын чухлыг цохон тэмдэглэж, энэ бодлого нь хоёр улс, тэдгээрийн ард түмнүүдийн суурь эрх ашигт яв цав нийцэж байгаа гэдгийг дурджээ. Хятад улстай дипломат харилцаа тогтоосноор Хондурас улсын хувьд, цэцэглэл хөгжил бүхий хүчирхэг улс үндэстэн болох үүд хаалга нээгдэж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Рейна мэдэгдсэн байна.

Хондурасын Ерөнхийлөгч Ксиомара Кастро өнгөрөгч баасан гарагаас энэ лхагва гараг хүртэл Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрээр Хятад улсын дарга Ши Жиньпинтэй дээд түвшний яриа хэлэлцээ хийхээр мөн төлөвлөжээ. Хондурас Тайваниас харилцаагаа тасалснаар Тайванийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөг улсын тоо 13 болж буурчээ.

Хуваалцах