БНХАУ Тайванийн ойролцоох ус болон агаарт цэргийн сургуулилт хийжээ
БНХАУ Тайванийн арлаас баруун урагш усан болон агаарын орон зайд цэргийн сургуулилт явуулжээ. Хятадын ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлалын мэдээлэлд энэ тухай дурдсаныг Тасс уламжиллаа.
Мэдээллийн алба

БНХАУ Тайванийн арлаас баруун урагш усан болон агаарын орон зайд цэргийн сургуулилт явуулжээ. Хятадын ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлалын мэдээлэлд энэ тухай дурдсаныг Тасс уламжиллаа.
Тодруулбал, тус цэргийн сургуулилт 5 дугаар сарын 6-наас 8-ны хооронд Тайвань арлаас баруун өмнө чигт агаар болон усан орон зайд явагдсаныг Хятадын зүүн бүсийн байлдааны командлал “Вичат” нийгмийн сүлжээн дэх албан хуудсаараа мэдээлжээ. Цэргийн төрөл бүрийн анги нэгтгэлийн нэгдсэн үйл ажиллагааны нөхцөлд байлдааны чадавхыг дээшлүүлэх зорилгоор сургуулилтыг явуулсан гэжээ.
1949 онд ЧанКайши тэргүүтэй Гоминдааны хүчнийхэн Хятадын эх газарт болсон иргэний дайнд ялагдал хүлээн, Тайвань арал руу зугтсанаар БНХАУ-ын засгийн газар болон Тайвань арлын хоорондын албан ёсны харилцаа тасарчээ.
Хоёр тал хоорондын албан бус ажил хэргийн харилцаа 1980-аад оны сүүл үеэс сэргэсэн байна. Улмаар 1990-ээд оны эхэн үеэс талуудын хооронд “Тайванийн хойг дамнасан Харилцааг хөгжүүлэх Бээжингийн Холбоо” болон “Хоолой дамнасан солилцооны Тайбейн сан” хэмээх төрийн бус байгууллагуудаар дамжсан холбоо харилцаа өрнөх болсон гэж Тасс мэдээлжээ.


















