Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ цахилгаан болон хийн холимог түлшээр ажиллах галт тэрэгний туршилтаа эхлүүллээ

Туршилт 10 өдөр үргэлжлэх бөгөөд адил бус хурдны үед харилцаа холбооны дохио, сүлжээний дотоод холболт, зам шугам зэрэг системийн ажиллагаанд нь дүгнэлт хийх юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ цахилгаан болон хийн холимог түлшээр ажиллах галт тэрэгний туршилтаа эхлүүллээ
БНХАУ цахилгаан болон хийн холимог түлшээр ажиллах галт тэрэгний туршилтаа эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн төмөр замын салбар холын зайн зорчигч тээврийн чиглэлээр хурдны гал тэргийг түлхүү хөгжүүлэхийн зэрэгцээ хот хоорондын дотоодын ачааны болон зорчигчийн тээвэрлэлтэд цахилгаан, хийн холимог түлшээр ажилладаг галт тэрэг хөгжүүлж байгаа талаар CCTV мэдээллээ.

Тодруулбал, Хятад улс өөрсдөө судлан үйлдвэрлэсэн цахилгаан болон хийн буюу холимог түлшээр ажилладаг 160 км/цагийн хурдтай галт тэргээ Жэжянь мужийн Жиньтай төмөр замд энэ сарын 18-наас туршилтаар явуулж байгаа аж. Туршилт 10 өдөр үргэлжлэх бөгөөд адил бус хурдны үед харилцаа холбооны дохио, сүлжээний дотоод холболт, зам шугам зэрэг системийн ажиллагаанд нь дүгнэлт хийх юм байна.

Хуваалцах