Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ төрийн мэдээлэл хууль бусаар олж авсан үндэслэлээр гадны зөвлөх компанийг шалгаж байна

Хятадын сөрөх тагнуулын байгууллага төрийн мэдээллийг хууль бусаар олж авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үндэслэлээр олон улсын зөвлөх үйлчилгээний КапВишн компанийг шалгаж эхэлсэн байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тус компани нь Нью-Йорк, Шанхай, Бээжин,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БНХАУ төрийн мэдээлэл хууль бусаар олж авсан үндэслэлээр гадны зөвлөх компанийг шалгаж байна
БНХАУ төрийн мэдээлэл хууль бусаар олж авсан үндэслэлээр гадны зөвлөх компанийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Хятадын сөрөх тагнуулын байгууллага төрийн мэдээллийг хууль бусаар олж авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үндэслэлээр олон улсын зөвлөх үйлчилгээний КапВишн компанийг шалгаж эхэлсэн байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тус компани нь Нью-Йорк, Шанхай, Бээжин, Сүжоу, Шеньжэн зэрэг хотуудад төвтэй. Хятадын Жянсү мужийн Сүжоу хотын цагдаагийн газар тус компанийн Бээжин, Шанхай дахь төв байруудад нэгжлэг хийж, ажилчдыг нь байцааж байгаа тухай Хятадын төв хэвлэлд мэдээлжээ.

Тус компани Хятадын мэргэжилтнүүдтэй тэр дундаа батлан хамгаалах салбарынхантай холбоо тогтоож, төрийн нууц мэдээлэл тэднээс авч, улмаар гадны үйлчлүүлэгчиддээ уг мэдээллээ санал болгосон. Олон улсад зөвлөх үйлчилгээтэй тус компанийн үйлчлүүлэгчдийн дунд гадны засгийн газрууд, цэргийнхэн болон тагнуулын байгууллагуудтай ойр харилцаатай компаниуд байгаа нь Өрнөдийнхөн Хятадын цэрэг арми, эдийн засагтай холбоотой чухал аж үйлдвэрлэлийн мэдээллийг хулгайлж, нууц мэдээлэл цуглуулахын тулд зөвлөх компаниудыг ашиглаж байна гэж Хятадын төв телевиз мэдээлжээ. Мөн өнгөрсөн сард Хятадын хууль хяналтынхан Америкийн зөвлөх үйлчилгээний Бэйн энд Компанийн ажилтанг хэрэгт татаж, Бээжин дэх албан газарт нь нэгжлэг хийж байсан. Эдгээр нэр дурьдагдсан компаниуд нь бүгд Америкд төвтэй, Хятадад хөрөнгө оруулж, бизнес хийж магадгүй хөрөнгө оруулалтын банк, сан, хувийн компаниуд зэрэг үйлчлүүлэгчиддээ Хятадын компаниудын талаарх мэдээллийг олж өгдөг эх сурвалж нь болдог юм байна.

Харин Хятад улс тагнуулын эсрэг хуулиа өнгөрсөн сард шинэчлэн батлаж, тагнуулын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлсэн. Ирэх 7-р сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Хятадын компаниудын талаарх мэдээллийг улс орны үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд хамаарах баримт бичиг, мэдээлэл гэж үзэж, ийм төрлийн мэдээллийг бусдад дамжуулахыг хориглох юм байна. энэ хууль Хятад улсад бизнес хийхэд учрах эрсдэл, тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлнэ.Хятадын эрх баригчид тухайн байгууллагын ангилалаас хамаараад компаниудад ашиглаж болох,ашиглаж болохгүй мэдээлэл гэж илүү тодорхой болгох ёстой үзэж бизнесийн компаниуд үзэж байгаа юм байна.

Хуваалцах