Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана

Интерполын дарга асан Мэн Хунвэйгээс ял асууна гэсэн шийдвэр гарсны дараа Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана гэж мэдэгдсэн байна. Мөн “Хятадын коммунист намыг үл хүндэтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж анхааруулжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана
БНХАУ төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана. Зураг: МҮОНРТ

Интерполын дарга асан МэнХунвэйгээс ял асууна гэсэн шийдвэр гарсны дараа Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам төрийн өндөр албаны хүмүүсээ дахин шалгана гэж мэдэгдсэн байна. Мөн “Хятадын коммунист намыг үл хүндэтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж анхааруулжээ.

Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам лхагва гарагийн үдээс өмнө “МэнХунвэйг мөрдөж шалгасны дүнд түүнийг Төрийн сангаас их хэмжээний мөнгө завшиж, эрх мэдлээ урвуулан ашигласан, намын шийдвэрийг дагахаас татгалзсан болохыг тогтоосон. Тэрбээр намаасаа хөөгдөж, Нийгмийн аюулгүй байдлын яамны орлогч сайдаас огцорсон” гэж мэдэгдээд байсан юм.

Ингээд албаны дотоод хурлын дараа Нийгмийн аюулгүй байдлын яамнаас лхагва гарагийн үдээс хойш Интерполын дарга асан МэнХунвэйгийн хортой үйлдлийг бүрэн устгах шаардлагатай. Үргэлжлүүлэн албаны бусад хүмүүсийг ч шалгана” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Өнгөрөгч оны 10 дугаар сард Интерполын дарга асан МэнХунвэй БНХАУ руу явснаасаа хойш сураггүй болж, сүүлд огцрох хүсэлт гаргасан гэж Интерпол мэдээлж байсан.

Харин Хятадын дарга Ши Жиньпин Европод хийсэн гурван өдрийн айлчлалын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятад дахь хүний эрхийн асуудлаар яриа өрнүүлсэн байна.

Энэ уулзалтын дараа Хятадын Засгийн газар Францад төвтэй олон улсын эрэн сурвалжлах байгууллага Интерполын дарга асан МэнХунвэйд ял тулгахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

Хуваалцах