БНХАУ Украинд гал зогсоохыг талуудад хандаж уриалжээ
БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И Украинд гал зогсоохыг дайтагч хоёр талд уриалсан тухай Хятадын төрийн хэвлэлд мэдээллээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И Украинд гал зогсоохыг дайтагч хоёр талд уриалсан тухай Хятадын төрийн хэвлэлд мэдээллээ.
Тэрбээр Алжирын гадаад харилцааны сайдыг Аньхуй мужид хүлээн авч, хамтарсан хэвлэлийн хурал хийх үедээ энэ тухай мэдэгджээ. Ван И, "НАТО зүүн тийш хязгааргүйгээр тэлэх нь эргэцүүлэн бодох ёстой зүйл" гэж мэдэгдснийг Украины байдалд Өрнөдийг буруутгаж байна гэж үзэж Өрнөдийн хэвлэлийнхэн иш татсан байна.
Мөн БНХАУ Украинд 1,6 сая ам.долларын хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлнэ гэж тус улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


















