Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ

БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо, БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар Пхеньянд уулзаж, Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ
БНХАУ, Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли ЁнХо, БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар Пхеньянд уулзаж, Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ. Яриа хэлэлцээгээр талууд Хятад, Солонгосын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны удирдагчдын Бээжин хотод хийсэн уулзалтын дагуу шинэ шатанд гаргах асуудлыг хөндөхөөс гадна Солонгосын хойгт бий болсон өнөөгийн байдал болон бусад асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ.

Ноён Ван И айлчлалынхаа хүрээнд Хятад, БНАСАУ-ын найрамдлын хөшөөний цогцолборт очихын хамт Ким Ир Сэн болон КимЧенИр-ын хүрэл хөшөөнд цэцэг өргөжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, хятадын гадаад хэргийн сайд Пхеньянд хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр Пхеньян болон Вашингтон хооронд харилцан яриа амжилттай явагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Ван И, Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход чиглэсэн БНАСАУ-ын хүч чармайлтыг бүх талаар дэмжиж байгаагаа мэдэгджээ.

Эртнээс найрсаг, уламжлалт харилцаа холбоотой байсан хоёр орны харилцаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу Хятад улс БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг дагаж эдийн засгийн хоригоо чангатгаснаас болж эрс муудаад байсан. Гэвч умардын удирдагч Ким Жон Ын өнгөрсөн 3 дугаар сард Бээжинд айлчилснаар Хятад, Умард Солонгосын харилцааг шинэ шатанд гаргах эхлэл тавигдсан юм. Энэ айлчлал Ким Жон Ын-ы хувьд 2011 онд эцэг КимЧен Ир насан өөд болсны дараа БНАСАУ-ыг тэргүүлэх болсноос хойш хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал нь байсан, тэрбээр Ши Зиньпинийг Пхеньянд айлчлахыг урьж, БНХАУ-ын удирдагч урилгыг нь хүлээн авсан юм.

Хуваалцах