Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нар чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэвчлэхээр санал нэгджээ

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Хятадын Сичуан мужид зохион байгуулагдах юм. Тэгвэл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нар чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэвчлэхээр санал нэгджээ
БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нар чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэвчлэхээр санал нэгджээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Хятадын Сичуан мужид зохион байгуулагдах юм. Тэгвэл дээрх гурван орны Худалдааны сайд нар Бээжин хотод уулзалт хийлээ. Уулзалтаар Хятад, Өмнөд Солонгос болон Японы Худалдааны сайд нар чөлөөт худалдааны асуудлаарх гэрээ хэлцлийг батлах үйл явцыг аль болохоор түргэвчлэхээр санал нэгджээ.

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы худалдааны сайд нарын хоорондох уулзалт өнгөрсөн гурван жилийн хугацаанд анх удаагаа зохион байгуулагдлаа. Уулзалтад Хятадын Худалдааны сайд Жон Шан, Японы Худалдаан сайд Хироши Кажимаяа болон Өмнөд Солонгосын талыг төлөөлж СүнЮн-мо нар оролцсон юм. Сайд нарын хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь Өмнөд Солонгос, Япон болон БНХАУ-ын хоорондох чөлөөт худалдааны гэрээ хэлцлийг байгуулах үйл явцыг түргэвчлэх асуудал байжээ. Үүний дотор Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн хэлэлцээр ч багтаж байгаа юм. Төлөөлөгчид олон улсын худалдааны нөхцөл сайнгүй байгаа энэ цаг үед Өмнөд Солонгос, Япон болон Хятадын хоорондох худалдааны харилцааг бэхжүүлэх туйлын чухал байгааг онцолжээ. Сөүл, Токио болон Бээжингийн төлөөлөгчид Ази Номхон далайн 16–орныг багтаасан Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн худалдааны гэрээг ирэх жилийн эцэс гэхэд батлах асуудлаар дээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Энэ уулзалтад оролцсон Японы худалдааны сайд Кажимаяа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн гэрээний байгуулахын тулд Энэтхэг улсын асуудалд анхаарал хандуулах ёстой байгааг хэлж. Учир нь Энэтхэг улс дээрх хэлэлцээнээс нэрээ татахаа саяхан мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах