Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг түргэвчилнэ

БНХАУ, БНСУ болон Япон улсын төр засгийн тэргүүн нар сүүлийн 3 жил гаруйн хугацаанд анх удаа дээд хэмжээнд уулзалт хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг түргэвчилнэ
БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг түргэвчилнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ, БНСУ болон Япон улсын төр засгийн тэргүүн нар сүүлийн 3 жил гаруйн хугацаанд анх удаа дээд хэмжээнд уулзалт хийлээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцьян, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ нар улс төр, эдийн засгийн харилцаагаа сайжруулахад шийдвэртэй алхам хийхээр тохиролцсон байна.

Мөн 2012 оноос хойш тасалдаад байсан энэхүү дээд хэмжээний уулзалтыг цаашид жил бүр тогтмолжуулах, ирэх онд Япон улсад 3 талт уулзалт хийхээр санал нэгдсэн байна. Цаашид Хятад, Өмнөд Солонгос Японы эрх баригчид бүс нутгийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 3 орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээг түргэвчлэх, худалдааны шинэ бүс байгуулахаар тохиролцжээ.

Хэрвээ Хятад, Япон Өмнөд Солонгос 3 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулвал энэ нь 15 тэрбум америк долларын ДНБ бүхий хамгийн том эдийн засгийн бүс болж, нийт ДНБ нь дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлэх юм байна. Мөн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх 6 талт хэлэлцээг сэргээхэд хамтран ажиллахаар тохирсон байна.

Хуваалцах