Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ Японы иргэдэд виз олгох ажлаа сэргээв

Токио дахь Хятадын элчин сайдын яам ням гарагаас Японы иргэдэд энгийн виз олголтыг сэргээжээ. Энэ сарын 10-наас виз олголтоо түр зогсоогоод байсан шийдвэрээ ийнхүү өөрчлөх болсон шалтгааныг элчин сайдын яамны албан хуудсанд тавьсан мэдэгдэлд дурдаагүй байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ Японы иргэдэд виз олгох ажлаа сэргээв
БНХАУ Японы иргэдэд виз олгох ажлаа сэргээв. Зураг: МҮОНРТ

Токио дахь Хятадын элчин сайдын яам ням гарагаас Японы иргэдэд энгийн виз олголтыг сэргээжээ. Энэ сарын 10-наас виз олголтоо түр зогсоогоод байсан шийдвэрээ ийнхүү өөрчлөх болсон шалтгааныг элчин сайдын яамны албан хуудсанд тавьсан мэдэгдэлд дурдаагүй байна. Японд зорчих Хятадын иргэдэд нислэгт гарахаас 72 цагийн өмнө хийлгэсэн коронавирусний шинжилгээний сөрөг хариутай байх, мөн нутагт нь буусны дараа ПИ СИ АР өгөх шаардлага тавьсны дараа Токио дахь Хятадын ЭСЯ виз олголтоо түр зогсоосон юм. Токио харин, Хятадын иргэдэд виз олгохыг хязгаарлаагүй учир энэ шийдвэрээ цуцлахыг Бээжинд уриалж байжээ.

Хятадад өнгөрөгч 12-р сард коронавирусний тархалт эрс эрчимжсэний дараагаас японы эрх баригчид ийм шаардлага нэвтрүүлсэн. Хятад улс мөн сарын 10-наас Өмнөд Солонгосын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоогоод байгаа. Одоогоор Өмнөд Солонгос дахь Хятадын элчин виз олгохыг сэргээх тухайд ямарваа мэдэгдэл хийгээгүй байна. Өмнөд Солонгосын засгийн газар хятадын жуулчдад тавьсан визийн хязгаарлалтыг 2-р сарын сүүл хүртэл сунгана гэж өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн байна.

Хуваалцах