БНХАУ, Японы удирдагчид уулзлаа
Өчигдөр БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалтын дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар хоёр талт уулзалт хийжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалтын дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар хоёр талт уулзалт хийжээ. Нэг цаг гаруй үргэлжилсэн энэ уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах арга замуудыг хэлэлцсэн байна.
Талууд уулзалтын үр дүнд хоёр орны удирдагчдын өндөр түвшний уулзалтыг олшруулахаар тохиролцлоо. Түүнчлэн Япон, Хятадын хөлөг онгоцууд санамсаргүй шөргөлцөх, гал нээхээс сэргийлэхийн тулд далай тэнгист харилцан мэдээлэл солилцох механизм байгуулах асуудлыг хөндөж, хэлэлцсэн байна.
Үүнээс гадна уулзалтаас гарсан нэг чухал шийдвэр бол 2008 онд талууд хэлэлцэж тохирсончлон Дорнод Хятадын тэнгис дэх хоёр орны усан хилийн зааг бүсэд байгалийн хийн ордыг хамтран олборлох яриа хэлэлцээг сэргээж, үргэлжлүүлэхээр болсон явдал юм. Мөн талууд 2010 оноос хойш зогссон эдийн засгийн асуудлаарх сайд нарын түвшний яриа хэлэлцээг дараа жилээс дахин эхлүүлэхээр зөвшилцсөн байна.


















