Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ-ын 10 содон найрагчийн нэгээр Монгол үндэстэн хүн анх удаа тодорчээ

Хятадын яруу найргийн www.m.yzs.com сайтаас жил бүр 10 шилдэг яруу найрагч, 10 шилдэг шүлгийн түүвэр, 10 шилдэг арга хэмжээ, 10 шилдэг яруу найргийн дугуйлан, 10 шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын 10 содон найрагчийн нэгээр Монгол үндэстэн хүн анх удаа тодорчээ
БНХАУ-ын 10 содон найрагчийн нэгээр Монгол үндэстэн хүн анх удаа тодорчээ. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон БНХАУ-ын 2018 оны 10 содон найрагчийн нэг болжээ.

Энэхүү шалгаруулалтад Хятадын цөөн тоот үндэстнээс анх удаа Монгол үндэстэн тодорсон нь энэ юм.

Хятадын яруу найргийн www.m.yzs.com сайтаас жил бүр 10 шилдэг яруу найрагч, 10 шилдэг шүлгийн түүвэр, 10 шилдэг арга хэмжээ, 10 шилдэг яруу найргийн дугуйлан, 10 шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг аж.

Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны уугуул, “Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон нь 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор профессор цолтой юм байна.

Тэрбээр ӨМӨЗО-ны орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний сонгуульт ажилтай аж.

Хуваалцах